Story

Монгол дахь бизнесийг дэмжиж, ажлын байрыг хадгалах тусгай шийдэл

Арван нэгдүгээр сар 18, 2020

Бүхий л өнгийн эгнүүлж тавьсан дамартай утас, боодол даавуунууд нь Лхагвацэндийн Булганы оёдлын цехийг өнгө алаглан чимнэ. Тэрээр захиалгаа хоцроохгүйн тулд хайч, зүүгээ ойр байлгаж, нэг ч хором дэмий үрэхгүй. Булган Монголын хамгийн том зах болох Нарантуул худалдааны төвийн худалдаачдад зориулан үндэсний хувцас оёдог.

Булган сүүлийн хорин жилд зохих хэмжээнд унаж, босож явсан үе бий. Гэвч энэ оны эхээр Монгол Улс КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хатуу хорио цээрийн арга хэмжээ авснаас үүдэн тэрээр нийслэл Улаанбаатар хот дахь дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэхдээ энэ удаагийн хямрал түүнд арай ондоо байх юм шиг санагдаж байж.

Түүний айж байснаар дэлхийг хамарсан цар тахлын улмаас Монголын худалдаа, эдийн засаг өмнө байгаагүй их дарамтад орж, жижиг бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амсав. Удалгүй, Булган гурван ажилтныхаа хоёрыг нь түр халахаас өөр аргагүй болов.

Аз болоход Булганы үйлчлүүлэгчид түүнийг орхиогүй. Монголын хамгийн том бичил санхүүгийн байгууллага болох Транскапитал ХХК ч мөн адил түүнийг орхиогүй юм. Ихэнх бизнес эрхлэгчдийн орлого тасалдаж, томоохон алдагдалд орж байхад тэрээ эцэст нь зах зээлийн уналтын үеийг ялж чадсан.

“Манай үйлчлүүлэгчид уламжлалт хувцас худалдаж авахаар зогсолтгүй ирсээр байснаас гадна миний талаар найз нөхдөдөө ч хэлж, холбож өгдөг байсан. Манай нэг үйлчлүүлэгч бүр 2000 нүүрний маскны захиалга хүртэл олж өгсөн” хэмээн тэрээр дурсав. “Оёдол бүрт нь бидний сэтгэл шингэсэн сайн чанарын бүтээгдэхүүнүүд маань үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгодог” хэмээн бахархалтайгаар хэлэв.

Чадавхи бэхжүүлж, ур чадварыг дээшлүүлэх нь

Дэлхийн хэмжээний цар тахлын нөлөөг даван туулахын тулд санхүүгийн болон бизнесийн даван туулах чадвар шаардана. Булган нь Транскапиталтай сайн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн нь хүнд цаг үеийг давахад бэлтгэсэн байна.

2015 онд түүний тоног төхөөрөмж хуучирчихсан, улмаар ажлын чанарт нь нөлөөлж, асуудал үүсгээд байв. Бизнесээ сайжруулж, өргөжүүлэхэд яалт ч үгүй мөнгө хэрэгтэй байв. Харамсалтай нь тэрээр байрны зээлтэй, мөн бизнесийн цар хүрээ нь тэлж амжаагүй байсан тул банкууд түүнд зээл өгөх сонирхолгүй байжээ.


Тэсвэртэй байдлаа сайжруулж, илүү сайхан ирээдүйг бүтээх нь

Монголын жижиг бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, томруулахад тулгардаг гол бэрхшээл нь санхүүжилт, чадавхийн дутагдалтай байдал юм. Өнөөгийн цар тахал нөхцөл байдлыг улам дордуулж байна.

ОУСК нь өвчний дэгдэлт гарснаас хойш уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих хэд хэдэн стратегийн шинжтэй ажлыг эхлүүлсэн. Эдгээрийн хамгийн сүүлийн санаачилга бол Транскапитал компанид олгосон “Монгол төгрөг”-ийн зээлийн шинэлэг хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөр нь 15000 гаруй бичил болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгөх юм.

“ОУСК нь тус шинэ хэлбэрийн санхүүжилтээр дамжуулан Монголын бичил, жижиг үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ КОВИД-19-ийн хямралаас сэргэх тус улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах болно” гэж Транскапитал компанийн гүйцэтгэх захирал Зоригтын Алтанзул хэллээ.

Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай 8.4 тэрбум төгрөг (гурван сая орчим доллар)-ийн ОУСК-ийн өөрийн эх үүсвэрийн санхүүжилт, 25.2 тэрбум орчим төгрөг (9 сая орчим доллар)-ийн нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангуудын хамтарсан зээлийн эх үүсвэрээс тус тус бүрдэж буй юм. Хамтран зээлдүүлэгч сангууд нь Германы судалгааны агентлагаар дамжих Invest in Visions GmbH, мөн Agents for Impact GmbH болон Co.KG, BlueOrchard Finance Ltd.-ийн Ази дахь Бичил санхүүгийн санаачилга, ACTIAM болон Developing World Market зэрэг болно.

“ОУСК нь Монгол Улсад анх удаа банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулж байна. Түүнчлэн манай байгууллагаас тус улсад төгрөгөөр синдикат буюу хамтран санхүүжилт хийж буй анхны тохиолдол юм. Энэ удаагийн санхүүжилт нь Монголын аж ахуйн нэгжүүд КОВИД-19-ийн хямралаас сэргэж, хурдтай өсөх үйл явцад бид туслах чин эрмэлзэлтэй байгааг харуулж буй болов уу” хэмээн ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов онцлов.

Монгол Улс, Төв аймаг, Баянчандмань сумын нутагт. Гэрэл зургийг Хасар Сандаг/ Дэлхийн банк



Монгол Улсын нийслэл Улаанбаатарын гудамжинд ажиллаж буй зам засварын ажилчид. Гэрэл зургийг Дэйв Лоуренс/ Дэлхийн банк

Яг арга тасрахын даваан дээр Транскапитал компанийн санхүүгийн зөвлөх түүний цех дээр ирсэн. Булганы зээл эргэн төлөх чадвар, орлого олох боломжийг судалж үзээд 2 сая төгрөгийн (700 гаруй доллар) зээлийг нэн даруй олгов. Транскапитал нь зээлийн шийдвэр гаргахдаа бичил бизнесийн өвөрмөц шинж чанарыг харгалзан үздэгээрээ арилжааны банкуудаас ялгаатай. Жишээлбэл, банкууд албан ёсны санхүүгийн тайлан, бүртгэл шаарддаг бол Транскапитал нь зээлдэгчийн найдвартай байдлыг үнэлэхдээ гараар хөтөлсөн данс, бүртгэлийг хүлээн зөвшөөрдөг.

Багахан гэлтгүй уг зээлээр Булган сайн чанарын оёдлын машин, хангалттай хэмжээний бараа материал хямдаар худалдан авах боломжтой болсон. Улмаар, тэрээр нарийн оёдлынхоо чанарыг сайжруулахад илүү анхаарсан байна. Удалгүй түүний орлого хоёр дахин нэмэгдэж, гурван эмэгтэй нэмж ажилд авах чадалтай болсон байна.

Транскапитал нь санхүүжилт олгохоос гадна жижиг бизнес эрхлэгчдийг сургадаг. Тус байгууллагаас Булганд санхүүгийн зохистой удирдлагын давуу талыг танин мэдүүлж, зээлээ хугацаа алдалгүй цагт нь төлснөөр хямд өртөгтэй санхүүжилт нэмж авах боломжийн талаар ойлгуулжээ. Тэрээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ хөрвөх чадвараа хадгалахын тулд зардал, үнийн тооцоо хийх шинэ аргуудыг сурсан байна.

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг ОУСК нь Транскапитал шиг бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт явуулж, чадавхийг нь бэхжүүлж, эрсдэлийн удирдлагын зохистой дадлыг тэдгээрийн үйл ажиллагаанд хэвшүүлж, улмаар зээлдэгчдийг хамгаалж, өр төлбөрт унахаас сэргийлэх алхмуудыг авч хэрэгжүүлдэг юм.

Булганы хувьд ирээдүйдээ итгэлтэй байна. Тэрээр өрх толгойлсон эмэгтэйчүүд болох гурван ажилчиндаа ажил, гэр хооронд зорчих цагийг хэмнэх үүднээс тэдэнд тохь тухтай байр хайн завгүй явна. Оёдлын жижиг бизнес эрхлэгчдэд тулгардаг өөр нэг томоохон бэрхшээл түрээсийн өндөр зардал, цехийн байрны хомстол юм. Өөртэй нь адил бизнес эрхлэгчдэд төрөөс түрээсийн дэмжлэг үзүүлэх нь тэдэнд илүү сайн чанарын, хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн тэрээр тэмдэглэв.

Tранскапиталд олгосон ОУСК-ийн санхүүжилт нь хөгжиж буй орнуудын, ялангуяа эдийн засгийн хамгийн хүндрэлтэй байгаа орны бизнес эрхлэгчид, ажлын байрыг хамгаалах зорилготой тус байгууллагын КОВИД-19-ийн хариу ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг юм. ОУСК нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа санхүүжилтээ ядуу, эмзэг бүлгийнхэнд чиглүүлэн ажиллаж байна. Тус санхүүжилтээс гадна, ОУСК нь энэ оны эхээр баталсан хоёр тэрбум долларын худалдааны яаралтай санхүүжилтийн хүрээнд Монгол дахь түнш банкуудад тавигдах худалдааны санхүүжилтийн шугамын дээд хязгаарыг өсгөсөн байна.

2020 оны 11-р сард хэвлэгдсэн