Монгол Улс, Улаанбаатар хот, 2022 оны 5-р сарын 31- Нийслэл Улаанбаатар хотод баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц болох Сакура Хаус нь ОУСК-ийн EDGE (Excellence in Design for Greater Efficiency) ногоон барилгын үнэлгээний гэрчилгээг Монголд анх удаа авлаа. Ногоон шийдлийн үр өгөөжийн илэрхийлэл болсон энэхүү туршилтын байшинд халаалтыг уламжлалт хатуу түлшний оронд цахилгаан эрчим хүчээр шийдсэнээр эрчим хүчний зардлыг 50 гаруй хувиар хэмнэжээ.
Улаанбаатар хотын бага, дунд орлоготой өрхүүд суурьшсан гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санаачлагыг дэмжих зорилгоор Сакура Проперти ХХК энэхүү 70м2 талбай бүхий хоёр давхар Сакура хаусыг барьжээ. Хатуу түлшээр халаалтаа шийддэг уламжлалт аргыг халснаараа Сакура хаус өвлийн улиралд ямар ч утаа ялгаруулахгүй бөгөөд энэ нь гэр хорооллын агаарын чанар, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү байшинд суурилуулсан нарны PV хавтан түүний цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 55 хувийг хангах юм. Тус барилгад орон сууцны шинэлэг технологи, төсөллөлтийн дэвшилтэт шийдлийг ашигласнаар эрчим хүчний хэрэглээг 57 хувь, усны хэрэглээг 27 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчийг 42 хувийг хэмнэж чадсан.
Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Монголын банкуудын холбоо (MBA), Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ToC) зэрэг олон улсын болон Монголын түншүүдийн дэмжлэгтэйгээр бүтээгдсэн EDGE үнэлгээтэй энэхүү туршилтын барилга нь Монгол дахь энэ төрлийн барилгуудын анхдагч нь болж байгаа юм.
"Монгол Улсад ногоон барилгын гэрчилгээ олгох, сурталчлах чиглэлээр ОУСК-тай БХБЯ хамтран ажиллаж ирсэн" болохыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо онцлов. "ОУСК-ийн EDGE үнэлгээний систем нь барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох боломжийгбүрдүүлсэнд бид талархаж байна. Бид тус улсад ногоон хөгжлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэх эрмэлзэл төгс байна." гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв
EDGE нь шинээр хөгжиж буй зах зээлд тусгайлан зориулж ОУСК-аас боловсруулсан нөөцийн үр ашгийг баталгаажуулах сайн дурын зарчимд суурилсан систем юм. Энэ нь ижил төстэй бусад барилгуудтай харьцуулахад эрчим хүч, усны хэрэглээ болон барилгын материалд шингэсэн эрчим хүчийг 20-иос доошгүй хувиар бууруулах техникийн шийдлүүдийг олгож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, барилгын ашиглалтын зардлыг бууруулдаг.
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орлогод нийцсэн, ногоон орон сууцны төслийн хүрээнд шинээр баригдах 10 мянган орон сууцанд EDGE үнэлгээний системийг ашиглана. ОУСК түүнчлэн Улаанбаатар хотод баригдаж буй олон барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг үнэлгээг хийхээр ажиллаж байна
"Улаанбаатар шиг хурдацтай хотжиж буй хотын орон сууцны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад ногоон барилга чухал ач холбогдолтой" болохыг ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов онцлов. "Ногоон барилгын үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг чухал алхам нь Сакура хаус боллоо. Цаашид бид тус улсын төрийн болон хувийн эзэмшлийн барилгуудад эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болно." гэж тэрээр тэмдэглэн хэлэв
Дэлхийн банк болон Унгар Улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй Эрчим хүчний салбарын менежментэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөртэй хамтран ОУСК сүүлийн жилүүдэд боловсруулсан шошгололтын системээр дамжуулан Монгол дахь барилга байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг үнэлэхэд БХБЯ, Эрчим хүчний зохицуулах хороонд дэмжлэг үзүүлж байна. Улаанбаатар хотод байрлалтай төрийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн таван барилга, үүний дотор БХБЯ-ны оффисийн барилгад эрчим хүчний аудитыг энэ сард ОУСК хийх юм.
ОУСК-ийн тухайд
EDGE-ийн тухайд
Available worldwide, EDGE was created in response to the need for a measurable solution to prove the financial case for building green.
Дэлхийн банкны группийн гишүүн ОУСК-ийн инноваци болох EDGE нь барилгын төрөл, орон нутгийн уур амьсгалд тохируулан ногоон барилгыг барьж байгуулах хамгийн өртөг зардал багатай арга замыг хурдан бөгөөд хялбар тодорхойлох боломжийг барилгын мэргэжилтнүүдэд олгодог ногоон барилгын стандарт, үнэлгээний систем юм. Дэлхий даяар ашиглах боломжтой, ногоон барилга барих санхүүгийн боломжийг нотлох хэмжигдэхүйц шийдлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн EDGE системийг бүтээсэн болно.
Холбоо барих хаяг:
www.ifc.org/eastasia
www.twitter.com/IFC_EAP
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org
www.facebook.com/IFCeap
www.facebook.com.IFCwbg
Sign up to have customizable news & updates sent to you.