Creating Opportunity Where It's Needed Most
A A A share

Global Corporate Governance Forum

Global Corporate Governance Forum > Publications  > Toolkits and Manuals 

Хэн компанийг чиглүүлж байна вэ: Компанийн засаглалын талаарх сурвалжлах удирдамж


Өнөөдөр мэргэжлийн байдлаар сурвалжлахын тулд бизнесийн сэтгүүлчид орчин үеийн компаниуд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, амжилтанд хүрэхэд шаардлагатай нөхцөл болон тэдгээрт тулгардаг бэрхшээл, асуудлуудын талаар өргөн цар хүрээний ойлголттой байх хэрэгтэй.

 

 

МОНГОЛ ХЭЛ (pdf)| FRANÇAIS | ENGLISH | BAHASA INDONESIAРУССКИЙ | ESPAÑOLPORTUGUÊSالعربية

 

 

Энэхүү Удирдамжийг бизнес болон санхүүгийн салбарын талаар сурвалжлах зарим туршлагыг хэдийнээ эзэмшсэн сурвалжлагчид, редакторуудад зориулсан болно. Удирдамжийн зорилго нь компанийг хэрхэн удирдан чиглүүлж байгаа, компанийн хувьцаа эзэмшигчид, компаний бусад оролцогчид (компаний шийдвэр, бодлого, үйл ажиллагаанас хамааралтай буюу тэдгээрт нөлөөлөх оролцогчид, тухайлбал,  компаний зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, захирал, ажилтан, төрийн байгууллага, нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч, хэрэглэгч зэрэг) ноцтой үр нөлөө үзүүлж болох үйл явдлуудыг тодорхойлж мэдээгээ бичихэд туслах явдал юм.

 

Хэвлэл мэдээллийн манаачийн үүрэг, төлөөлөн удирдах зөвлөл нь хэрхэн ажилладаг, юу нь сайн засаглалыг бий болгодог, ямар санхүүгийн мэдээ гаргадаг, хувьцаа эзэмшигчдийн үүрэг юу болох, компанийн дотоод ажлуудын мэдээллийн чанартай зүйлсийг хэрхэн мөрдөж шалгах, ашиглах талаарх сэдвүүдийг хамарсан болно.

 

Сэтгүүлчид нь компанийг хууль, дүрэм журмуудыг зөрчиж байгаа эсэхийг харуулсан “улаан туг” буюу анхааруулах дохиог хэрхэн таних талаар сурна. Мэдээг сурвалжлах, бичих талаарх зөвлөмжүүдийн хүрээнд мэдээг ойлгомжтой, тэнцвэртэй, шударга болон итгэл үнэмшилтэй байдлаар боловсруулахад сурвалжлагчдыг удирдан чиглүүлнэ.

 

 

Stay Connected